Jul 14, 2009

Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой



Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай
Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой
Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа.
Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо
Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.
Хардаж чамайг зовоодоггүй ч харамлаж байгаа чамайг
Хань минь би чинийх гээд духан дээр нь үнс, уужрана.
Хайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэг
Халуун дулаан тэврэлтийг нь чи л зөвхөн хүртдэг
Удам залгах үрийг чинь төрүүлж чамд өгөх
Ухаант бүсгүй дэргэд чинь байна, инээмсэглэ эр хүн та
(Түүнд...)
Хэн гэдэг зохиолчын шүлэг болхыг н мэдэхгуй юм (мэддэг болж хэлж өгөөрэй).
Найзын маань өврийн дэвтэрт тэмдэглээстэй байхад нь таалагдаад тэмдэглэж авсан.



2 comments:

Anonymous said...

Дэрчийж яваа залууг гомдоож битгий орхиорой

Дэлдийж байгаа чихийг дэмий битгий зулгаагаарай
Дэрчийж яваа залууг гомдоож битгий орхиорой
Хавчиг ч хамаагүй цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Халх монгол эрийн зүрх чиний төлөө цохилж байгаа.
Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо
Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.
Хардаж чамайг зоддог ч харамлаж байгаа чамайг
Хань минь би чинийх гээд хааяа массаж хийж пийв өг.
Хайраар бялхсан сахалтай хацраар нь чи л ганцхан хатгуулдаг
Халуун дулаан тэврэлтийг нь чи л зөвхөн хүртдэг
Удам залгах үрийг чинь чамд хийж өгөх
Ухаантай биш ч гүндүүгүй хархүү дэргэд чинь байна, инээмсэглэ бүсгүй хүн та


Гүзээ сууж байгаа эрийг дэмий битгий гомдоо

Гүзээ сууж байгаа эрийг дэмий битгий гомдоогоорой
Гоолиг байсаныг нь байн байн сануулж уйлуулж битгий орхиорой
Бондойсон цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Өөхөлсөн зүрх нь чиний төлөө цохилж байгаа.
Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо
Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.
Хардаж чамайг зовоодоггүй ч харамлаж байгаа чамайг
Хань минь би чинийх гээд гүзээн дээр нь үнс, уужрана.
Хайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэг
Халуун дулаан зөөлхөн тэврэлтийг нь чи л зөвхөн хүртдэг
Удам залгах үрийг чинь аахилан уухилан чамд хийж өгөх
Ухаант гүзээтээ эр дэргэд чинь байна, инээмсэглэ бүсгүй хүн та

МОНГОЛХҮҮ said...

Миний шүлэгний тал хагас нь явж байна даа гэж... www.mongolhun.bblog.mn