Jul 31, 2009

Нэргүй салхи

Үг, Ая Сэ.Энхбаяр (Монгол)
Дуучин Цэцэгмаа (Өвөр Монгол)



Телевиз үзэж суутал Никон Д90 аппаратны реклам явж байна, гэтэл Монгол дуу сонсогдлоо, чихэндээ ч итгэсэнгүй, телевизээ манан суулаа, дахиад өнөөх реклам гарч байна яах аргагүй Монгол дуу шүү. Нутгаа санаж байсныг хэлэх үү, Монгол дуугаа сонсоод дотор хачин болоод явчихлаа. Нэргүй салхи (A Wind With No Name) хэмээх энэ дууны үг аяыг ар Монголын зохиолч зохиож, Өвөр Монголын дуучин дуулсан дуу юм байж. Дууны хөгжмийг морин хуур болон төгөлдөр хуураар тоглосон нь өрнө дорнын хөгжмийг хослуулсан дуу болж чаджээ. Төгөлдөр хуурыг Япондоо төдийгүй Азидаа алдартай хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Рю Кунихико тоглож (Ryo Kunihiko), Өвөр Монголын дуучин Цэцэгмаа дуулжээ.

Гэтэл саяхан нэг Солонгос охин надад энэ миний дуртай Монгол дуу хэмээн нэг дуу сонсгосон нь Нэргүй салхи байлаа. Тэр Никон Д90 аппаратны рекдаманд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain (비-Чон Жин Хун) тоглосон учир энэ дууг Солонгос залуус нэлээд сонирхсон гэж тэр охин өгүүлсэн юм. Энэ тухай сонсоод Монгол ардын хөгжимөөрөө бахархах гайхуулах сэтгэл төрж нөгөө охинд оройжин Монгол уртын дуу, хөөмий, ардын хөгжмийг сонсгож өнгөрлөө. Монгол ардын урлагын тухай мэдлэг маань дэндүү хомс учир илүү ихийг ярьж өгч чадалгүй өнгөрсөндөө харамсаж билээ. Бид чинь манай Монгол ардын урлаг хорвоод хосгүй хэмээн цээжээ дэлдэж мэддэг боловч яагаад гэдгийг нь мэддэггүй хүмүүс юмуудаа гэдэг бодол төрж билээ.


2 comments:

Battushig Enkhjargal said...

Баяралалаа таньд. Энэ ямар гоё аялгуутай дуу юм вэ. их таалагдаж байна. маш гоё орон зай мэдрэгдэж байна. надад төгөлдөр хуурын хэсгээс морин хуур орж ирэх тэр агшин маш гоё тансаг сонсогдож байна. энэ эмэгтэйн хоолой ч гэсэн их гоё юм.Бид яагаад ийм гоё байгалиас заяасан өгөгдлөө алдаад байна вэ... Уудам цэлгэр тал нутагт төрж өөссөн атлаа дийлэнх бүтээлүүд дэндүү баригдмал хэлбэр хөөсөн байдаг. Тэр бүтээлүүд нь ч насгүй, хуурамч байдаг. Харин энэ бол жинхэнэ үндэсний шинжээ харуулсан урлагийн бүтээл болжээ гэж бодогдож байна. Сайхан алгуугаар зүрх сэтгэлийг минь уярааж чадсанд таньд баярлалаа.

Battushig Enkhjargal said...

БИ ЭНЭ ХӨГЖИМИЙГ ТАТАЖ АВААД БҮХЭЛ ӨДӨРЖИН СОНСЛОО. ХЭХЭ НОЙР ХҮРЭЭД НУЛИМАС УРСГАЖ БАЙГАА ЮМ БОЛОВУУ... ЭСВЭЛ...

ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ УРЛАГ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ МИНЬ УЛАМ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ТАТАХ ЮМ. ЗАРИМ ҮЕД ӨӨРИЙГӨӨ Ч ОЙЛГОХГҮЙ ЮМ...
ЭЦЭСТ НЬ ХАРИУЛТУУДАА БҮТЭЭЛЭЭС СОНСОЖ ХАРЖ МЭДРЭХ ЮМДАА...